
9 бүлэг, 89 заалттай энэхүү стандартыг Нийслэлийн Тээврийн газраас санаачилан Зам, тээврийн яам, Механик инженерийн сургууль, Замын цагдаагийн газартай хамтран боловсруулсан бөгөөд энэ нь хүүхдийг техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай, аюул, осолгүй тээвэрлэх зорилготой юм.
Стандартад хүүхдийн автобус нь 10-аас доош жилийн насжилттай, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, хүүхдийг баруун гар талруугаа буулгаж, суулгах нөхцөлийг хангасан, шар өнгөтэй, суудал бүр нь хамгаалалтын бүстэй, жолооч нь тухайн ангилалын, мэргэшсэн жолооч байхаар заасан байна.
24tsag.mn