Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчдын хотонд гажигтай төл төллөж буй үйл явдал улам даамжирсаар байна. Ийм сонин үзэгдэл яг хоёр жилийн өмнөөс гарч эхэлсэн бөгөөд одоог хүртэл намжихгүй байгааг малчид нутагт нь ураны хайгуулж хийж буй "Кожегоби" компанитай холбон тайлбарлаж байгаа юм. Тэд Францын "Арева" группийн охин компани болон "Кожегоби" компани тус нутагт ураны хайгуул хийж мал болоод малчдын эрүүл мэндийг хохироож байгаа гэж буй. Харин Засгийн газар, "Кожегоби" компанийн зүгээс малд хордсон нь ураны хайгуулаас болоогүй гэдэг тайлбарыг хийж байгаа. Үүнийг нь эсэргүүцсэн нутгийн малчид зарим ТББ-уудтай хамтран тус компанийг нутгаасаа гарахыг удаа дараа шаардаж байгаа юм. Ямартай ч тус нутагт өнөөдрийг хүртэл гажигтай мал төрсөөр байгааг доорх зургаас харж болно.


Сэтгэгдэл (4)