
Энэ сарын 15-19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөс харахад 15-нд баруун болон төвийн нутгаар,16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд зарим газраар, 18-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг, говийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 15,16-нд говийн нутгаар секундэд 12-14 метр, 18-нд баруун зүгийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна.