
Энэ үеэр эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн шүүгч О.Баатарсүх “Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн шүүн таслах ажиллагааны талаар”, Сум дундын 28 дугаар шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг “Давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдсэн буюу хэлэлцэгдэж буй хэргүүдийн талаар”, аймгийн прокурорын газрын орлогч прокурор Б.Одгэрэл “2013, 2014 оны 1 дүгээр улиралын байдлаар шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтанд буцсан хэргийн үндэслэл” зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийж, хэлэлцүүлэг явуулжээ.
Зөвлөгөөнд Сум дундын 29 дүгээр шүүхийн ерөнхий шүүгч, аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга, өмгөөлөх зөвлөлийн дарга нар оролцсон байна.
Зөвлөгөөнөөр шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж байгаа хэргийн үндэслэл, шалтгаан, хэргийн шийдвэрлэлт, оролцогч байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотойгоор гарч байгаа алдаа зөрчлийг арилгах, ололттой талыг бататгах зэрэг тодорхой асуудлуудын талаар хэлэлцэж шийдвэрлэжээ.