Хан-Уул дүүргийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн ажилчид Цус сэлбэлт судлалын үндэсний төвд энэ сарын 13-ны өдөр сайн дурын, авлагагүй цусны донорын эгнээнд нэгдэн цусны эмгэгтэй өвчтөнд, хагалгааны ширээн дээр амьдрал-үхлийн заагт байгаа өвчтөнд, төрөхийн хүндрэлээс амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа эхчүүдэд амьдрал бэлэглэлээ. Хан-Уул дүүргийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн хамт олноос “Аюулгүй цус- Эхчүүдийг аварна” уриан дор тэмдэглэх Цусны донорын дэлхийн өдрийг угтан нийт алба хаагчиддаа сайн дурын, авлагагүй цусны донорын эгнээнд нэгдэн “Цусаа бэлэглэж, амьдрал бэлэглэцгээе” гэж уриалж байна.

