
Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
13:00 цагаас Монголын Хүүхдийн ордонд Оюутны бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа болно.
14:00 цагаас МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд ”Байгаль орчинд ээлтэй техник, технологи-2014” үзэсгэлэн нээгдэнэ.
12:00 цагаас “Гудамж” төслийн үйл ажиллагааны талаар хэвлэл мэдээллийнхэнд үнэн бодит мэдээлэл, нэгдсэн ойлголт өгөх, нээлттэй, ил тод байдлыг хангаж, үр дүнтэй хамтын ажиллагааг бий болгох зорилго бүхий уулзалт хэлэлцүүлэг Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төвд болно.
12:00 цагаас Буянт ухаа спорт цогцолборт ”ICE Mongolia 2014” үзэсгэлэнгийн нээлт болно. Барилга хот байгуулалтын сайд оролцоно.
11:00 цагаас НАМЭХ, Гал голомт Үндэсний хөдөлгөөнтэй хамтран зохион байгуулж буй “НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ГЭР БҮЛ” шалгаруулах ёслолын арга хэмжээ Тусгаар Тогтнолын ордны Их танхимд болно.
09:30-16:00 цагийн хооронд Улаанбаатар зочид буудлын Хөх асар танхимд ”Монгол улсын ногоон эдийн засгийг дэмжих ногоон эдийн засгийн төлөөхи түншлэл” семинар болно.
МН мэдээллийн төвд
11.00 Бодибилдингийн улсын аварга шалгаруулах тэмцээн болохтой холбогдуулж Монголын бодибилдингийн нэгдсэн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.
13.30 Монголын менежментийн зөвлөхүүдийн институтээс “Зөвлөх үйлчилгээ бизнесийн хөгжлийг хурдасгана” уриан дор зохион байгуулагдах “Consult expo 2014”ийн талаар мэдээлэл хийнэ. Таны бизнест тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зөвлөх үйлчилгээний компаниуд “Consult expo 2014”т оролцоно.
Сэтгэгдэл (1)