
Тэгвэл энэ асуудлаар МЗХ, Замын цагдаагийн газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.
Санамж бичгийн хүрээнд “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг олон нийтэд таниулж, мэдээлэл сурталчилгааг хамтран явуулах, замын хөдөлгөөний дүрэм, осол эндэлгүй зорчих, аюулгүй байдлын талаарх мэргэжлийн зөвлөгөө, мэдээ мэдээллийг боловсруулан ажиллах юм байна.
Түүнчлэн МЗХ унадаг дугуйн лизингийн үйлчилгээг нэвтрүүлэх хүсэлтийг Хаан, Голомт, Улаанбаатар, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудад харин даатгалын үйлчилгээ нэвтрүүлэх хүсэлтийг Монгол даатгал компанид тус тус хүргүүлжээ.
24tsag.mn