Цагдаагийн байгууллагын Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2014 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд Цагдаагийн байгууллагын алба хаагчдын авлига, хээл хахууль, хүнд суртлын талаар мэдээлэл хүлээн авах 126 тусгай дугаарын утсыг иргэд, олон нийтэд таниулан сурталчилах чиглэлээр “126 дугаарын утас”-ны зурагт хуудасны уралдааныг Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологи Дизайны сургууль, Үндэсний гэрэл зургийн танхимтай хамтран өнгөрсөн сарын 24-ны өдрөөс эхлэн зарлан зохион байгууллаа.Уралдаанд Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологи Дизайны сургуулийн оюутан залуусын 40 гаруй бүтээл иржээ. Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газар, хамтран зохион байгуулагч Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологи Дизайны сургууль, Үндэсний гэрэл зургийн танхимаас томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүний саналыг үндэслэн бүтээлүүдийг сэдэв, бүтээлч байдал болон уран сайхны илэрхийлэл зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан сонгон шалгаруулах гэж байна.
Шалгарсан 30 бүтээлийг олон нийтэд сурталчилахаар энэ сарын 19-ний 11.40 минутад Үндэсний түүхийн музейд үзэсгэлэнгийн нээлт зохион байгуулах юм.

















































