
Хотын ерөнхий менежер Б.Бадрал “Орон сууц нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудыг 2014 оны 09 сарын 15-с татан буулгаж ОСНААУГ-ын салбар “Хэрэглэгчдэд үйлчлэх төв” болгон өөрчилж операторын системд шилжүүлж байгаа. Операторын системд шилжүүлснээр худалдан авагчийн нэг загварт шилжинэ. Операторын системд шилжин Хэрэглэгчдэд үйлчлэх төв болсон учраас үйлчилгээнийхээ хүрээг тодорхой болгон, хил заагаа тодорхойлж, хэрхэн яаж ажиллах стратегиа боловсруулан, гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлт, эрсдлээ нарийн тооцон 9 дүгээр сарын 15 буюу халаалтын улирал эхлэхэд ажлаа жигдрүүлсэн байх шаардлагатай. Энэ шаардлагыг хангасан эсэхэд Захирагчийн ажлын албанаас хяналт тавина. Тиймээс ажлын нарийн хуваарь гаргаж цаг хугацаандаа багтаан бэлтгэлээ хангахыг санууллаа. Мөн дэлхийн бусад орнууд аль хэдийн үйлчилгээний байгууллагын систем рүү шилжээд байхад манайд энэ ажил хэтэрхий хоцорч хийгдэж байгаа. Үйлчилгээ үзүүлдэг байгууллага гэдгийг бүгд ойлгон нэгдэж ажиллах хэрэгтэйг байгааг онцолсон. Оролцогчид ч хамтран үр дүнд хүрэхийн төлөө нэгдэн ажиллахаа хэллээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.