
Өнөөдөр Нийслэлийн технологийн багш нар хоёрдугаар чуулганаа хийнэ. Чуулган багшийн хөгжлийн ордон дээр 10.00 цагт нээлтээ хийнэ. Харин 14.00 цагт Монголын уран зургийн галерей дээр /СТӨ дээр байдаг/ технологийн сурагчдын бүтээлийн үзэсгэлэн нээгдэнэ. Сурагчдыг хөдөлмөрлөх ухаанд хэр сургаж байгааг эндээс харж болох юм.
Д.Ундрах /24tsag.mn/