
Геологи, уул уурхай, газрын тосны салбарын үйл ажиллагааг иргэдэд сурталчилах зорилгоор Уул уурхайн яам маргааш 11.00 цагт Чингисийн талбайд “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулах гэж байна. Дээрх арга хэмжээнд энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргааны байгууллага, төрийн өмчит компани, ШУТИС, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож өөрсдийн үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулах юм байна.