
Уг ажлын хүрээнд дээрх сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажилтай танилцаж, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн нийт 165 сурагчдад “Насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулсан байна.
Мөн Батлах яамны харьяа 104, 252, Хилийн цэргийн 0166 дугаар ангиудын алба хаагчдад “Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг”, “Хойшлуулшгүй ажиллагаа явуулах журам” сэдэвт сургалтыг зохион байгуулж нийт 58 цэргийн албан хаагчдыг хамруулжээ.
2014 он гарсаар Шивээ хүрэн дэх хилийн боомтоор байгалийн чулуу хууль бусаар гаргахыг завдсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдэх болсон.
Иймээс тус хилийн боомтын Гаалийн улсын байцаагч нарын захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагааг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар прокурор, гаалийн улсын байцаагч нарын хамтарсан зөвлөгөөн хийж, цаашид анхаарч ажиллах зүйлүүдийн талаар чиглэл өгчээ.