Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Газар чөлөөлөлтийг зохицуулах журамтай болно

2014-5-16
0
ЖИРГЭХ

p18o1q0oo61gl738f2fi1824mjq1        Өчигдөр болсон Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаараа Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авах, солих журмын  төслийг хэлэлцлээ.

Улсын тусгай хэрэгцээ болон нийгмийн зайлшгүй шаардлагыг үндэслэн газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авах, солих, газар чөлөөлөх харилцааг    зохицуулах журам боловсруулжээ.                  

Журамд уг зохицуулалтыг хийхдээ иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, Улсын тусгай хэрэгцээ болон нийгмийн зайлшгүй шаардлагыг тодорхойлж, үндэслэл гарган газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих шийдвэр гаргах, ингэхдээ газар өмчлөгч, эзэмшигчдийн эрх ашигт нийцсэн тэдэнд хохирол учруулахгүй байх, харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулж шийдвэрлэх, газар чөлөөлөлт, түүнээс үүдэн гарах сөрөг үр дагаврыг аль болох бага хэмжээнд байлгах зэрэг зарчмыг баримтлахаар тусгажээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт авто зам, сургууль, цэцэрлэг, орон сууцны зориулалтын барилгыг барих хэрэгцээ их байгаа ч замбараагүй хот төлөвлөлтийн улмаас  шаардлагатай байршилд сул газар байхгүй байх тохиолдол цөөнгүй байна. Хэдийгээр жил бүр Улс, Нийслэл, Орон нутгийн төсөвт бүтээн байгуулалтын ажлын зардлыг багтааж ,шийдвэрлэдэг ч газаргүйгээс шалтгаалан хойшлох, урсгал зардал нэмэгдэх зэрэг эдийн засаг болон бүтээн байгуулалтын хурдацыг сааруулах цаашлаад зогсоох эрсдэл бий болгож байна. Тиймээс үүнийг нэгдсэн байдлаар энэ журам зохицуулна.

Газрыг солих, эргүүлэн авах, чөлөөлөх, нөхөх олговор олгох шийдвэрийг нийслэлийн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд шийдвэрлэх зарчмыг баримтлан гаргах бөгөөд шийдвэрт газрыг эргүүлэн авах, солих болсон зориулалт, үндэслэлийг тодорхой заасан байна.

Газар өмчлөгч, эзэмшигчтэй тохиролцож нөхөх олговрыг тооцон гэрээ байгуулж чөлөөлөх аль эсвэл тухайн газартай дүйцэхүүц газрыг Нийслэлийн Өмчийн харилцааны газраас санал болгож шилжүүлэх байдлаар газар чөлөөлөлтийг явуулахаар төлөвлөжээ. Газрын үнэлгээг мэргэжлийн үнэлгээчид газар дээр нь очиж холбогдох материалуудыг бүрдүүлэн “Хөрөнгийн үнэлгээний тухай” хуульд заасны дагуу үнэлэх ажлыг хийнэ.  Харин газраас салгаж үл болох барилга, байгууламж, бусад эд хөрөнгийн үнийг ижил төстэй болон орлуулагч хөрөнгөтэй харьцуулан үнэ цэнийг тогоодог зах зээлийн жишиг үнийн харьцуулалтын аргыг үндэслэн тогтоох юм.

Тогтоосон нөхөх олговрын 60 хувийг газар өмчлөгч, эзэмшигчтэй газар чөлөөлөх гэрээ байгуулснаар, үлдэгдэл 40 хувийг газар чөлөөлсний дараа болон гэрээний үүргээ бүрэн биелүүлсний дараа олгодог байх зарчмыг баримтална.

Мөн энэ журмаар газар чөлөөлөх, нөхөн олговор олгоход шаардлагатай зардлыг газар ашиглах бүтээн байгуулалтаас хамаарч улс, нийслэл,орон нутгийн төсөвт тухайн ажилтай хамтатган тусгахаар заасан байгаа юм. Энэхүү журам батлагдаж, хэрэгжиж эхэлсэнээр газар чөлөөлөлтөөс шалтгаалдаг хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх боломжтой болно гэж албаныхан үзэж байна. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд уг журмыг дэмжиж, Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    6 цаг 38 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    7 цаг 3 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    7 цаг 4 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    8 цаг 8 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    8 цаг 46 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    9 цаг 2 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    9 цаг 23 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    9 цаг 26 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    10 цаг 27 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    10 цаг 37 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    11 цаг 31 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    11 цаг 34 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    11 цаг 50 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    12 цаг 34 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    13 цаг 22 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    13 цаг 37 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    14 цаг 18 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    14 цаг 42 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    14 цаг 45 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    14 цаг 51 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК