
Энэ сургалтанд Албани, Алжир, Армен, Бахрайн, Бразил, Болгар, Саудын Араб, Серби, Словени, Испани, Танзан, Турк, Америкийн Нэгдсэн улс зэрэг 36 орны 71 оролцогч хамрагдсан байна.
Уг сургалтанд бүс нутгийн болон дэлхий дахинд хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймааны нөхцөл байдал, түүнтэй тэмцэхэд тухайн улс орнуудын хүчний байгууллагуудын дотоод хамтын ажиллагаа, мөн хөрш улс орны шууд хамтын ажиллагаа, түүнд учирч буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар харилцан мэдээлэл, санал солилцох хэлбэрээр зохион байгуулагджээ.
Үндэстэн дамнасан гэмт хэргийн төрөлд хамаарах Авилга, Хар тамхи, Хүний найман, Мөнгө угаах, Хуурамч мөнгөн дэвсгэрт, эд зүйл цэвэрлэх болон Цахим гэмт хэрэг гэсэн төрлөөр илтгэл илтгэл хэлэлцүүлж баг тус өөрийн нутаг дэвсгэрийн онцлог, арга туршлага бүхий мэдээллийг нэгтгэн хэлэлцүүлжээ. Сургалтанд хамрагдсан талаар алба хаагчдад мэдээлэл хийхээр бэлтгэж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)