
Тус зам барилгын ажлын хүрээнд Нүхт цогцолбор руу салдаг уулзвараас Сонсголонгийн уулзвар хүртэлх 3 км авто замын хойд урсгалыг энэ сарын 18-наас ирэх зургадугаар сарын 07-ны өдөр хүртэл хааж, замын хөдөлгөөнийг урд урсгалаар сөрөг хөдөлгөөнтэй зохион байгуулахаар боллоо.
Энэ хугацаанд тус замд борооны ус зайлуулах шугам, хашлага суулгах, өнгө хучилт, тэмдэглэгээ хийх зэрэг ажлуудыг хийж 20 хоногийн дараа нээхээр төлөвлөж байна гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.