
Үүнээс 41.4 мянган ботго, 294.8 мянган унага, 550.4 мянган тугал, 7477.7 мянган хурга, 6491.6 мянган ишиг хүлээн авснаар төл бойжилт 98.9 хувьтай байгаа юм. Ингэснээр оны эхний нийт хээлтэгчийн 77.6 хувь төллөж, авбал зохих төлийн 95.8 хувийг хүлээн авчээ.
Түүнчлэн төлийн хорогдол 1.1 хувьтай байгаа бол том малын зүй бусын хорогдол 150.2 мянгад хүрсэн байна. Үүний дотор 9.4 мянган мал өвчнөөр үхсэн нь зүй бус хорогдлын 9.3 хувийг эзэлжээ.
24tsag.mn