
Хаврын тариалалт энэ сарын 1-нээс эхэлсэн бөгөөд өчигдөрийн байдлаар 86,9 мянган га-д үр тариа, 1,9 мянган га-д төмс, 1,3 мянган га-д хүнсний ногоо, 10,4 мянган га-д тосны ургамал, нийтдээ 89,2 мянган га-д тариалалт хийгдээд байна.
Тариалалтад зориулан 552 аж ахуйн нэгж, иргэнд 2.39 мянган тонн шатахуун, 220 аж ахуйн нэгж, иргэнд 8,2 мянган тонн улаан буудайн үр, 245 аж ахуйн нэгж, иргэнд 7.9 тонн ургамал хамгаалалын бодисыг тус тус хөнгөлөлттэй нөхцлөөр гэрээ хийж зээлээр олгожээ.
Улсын хэмжээнд үр тарианы тариалалт 28,6%, төмс, хүнсний ногоо 12.3-15.6%-тай явагдаж байгаа бол Хөвсгөл аймагт 89.7%, Архангай аймагт 42.3%-тай явагдаж байна. Харин Төв аймгийн хувьд тариалалтын ажил эхлэлийн төдий буюу 10,7%-тай байна.
Ийнхүү тариалснаар ирэх намар улаан буудай 426 мянган тонн, төмс 198 мянган тонн, хүнсний ногоо 106 мянган тонн, малын тэжээл 25.9 мянган тонн, тосны ургамал 9 мянган тонныг хураан авах урьдчилсан тооцоо гарчээ.
Хаврын тариалалтыг энэ сарын 25-н хүртэл зохион байгуулах юм.
24tsag.mn