
Тэгвэл тус ажлын хүрээнд Нүхт цогцолбор руу салдаг уулзвараас Сонсголонгийн уулзвар хүртэлх 3 км авто замын хойд урсгалыг өнөөдрөөс ирэх зургадугаар сарын 07-ны өдөр хүртэл хаах гэж байна.
Ингэснээр замын хөдөлгөөнийг урд урсгалаар сөрөг хөдөлгөөнтэй байхаар зохион байгуулна.
Энэ хугацаанд тус замд борооны ус зайлуулах шугам, хашлага суулгах, өнгө хучилт, тэмдэглэгээ хийх зэрэг ажлуудыг хийж 20 хоногийн дараа нээх юм байна.