Жил бүрийн тавдугаар сарын 18-нд Олон улсын музейн өдөр тохиодог. Энэ өдрийг 150 орныг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын музейн холбооны санаачлагаар 1978 оноос энэ өдрийг тэмдэглэх болжээ. Манай улс 2003 оноос энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ өдрийг тохиолдуулан Үндэсний түүхийн музей өнөөдөр 17.00 цаг хүртэл иргэдэд үнэгүй үйлчилж байна.
Түүнчлэн "Монголын музейн хөгжил, шинэчлэл 90 жил" эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал Төрийн өмчийн XI байрны хурлын танхимд болж байгаа юм.
24tsag.mn

















































