
Энэ жилээс их, дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол хэлний шалгалтыг авахаар болсон. Энэхүү шалгалтыг элсэлтийн ерөнхий шалгалтаас өмнө буюу зургадугаар сарын 14-ний 12.00 цагт орон даяар нийт төгсөгчдөөс авах юм байна. Уг шалгалтыг өнөө жил анх удаагаа авч байгаа учраас босго оноо тогтоохгүй гэдгийг салбар яамнаас мэдэгдлээ. Тус шалгалтыг өгснөөр ЭЕШ-нд орох эрхтэй болох юм. Харин дараа жилээс босго оноо тогтоох аж.
Сэтгэгдэл (1)