Прокурорын байгууллагаас 2011- 2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Прокурорын байгууллагын прокурор ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх“ талаар заасны дагуу УЕПГ, нийслэл тээвэр дүүргүүдийн прокурорын газрын прокурор ажилчид оролцсон “Цэвэр агаар – саруул ухаан“ нэртэй явган аялалын арга хэмжээ Чингисийн талбай - “Хүрхрээ тур“ амралтын газар гэсэн маршрутаар амжилттай болж өнгөрлөө.Явган аялалын арга хэмжээг нээж Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн Хууль Цаазын Шадар зөвлөх Ц.Бямбацогт хэлсэн үгэндээ “Прокурорын байгууллага прокурор ажилчдынхаа чөлөөт цагийг биеийн тамир спортоо хичээллэн өнгөрүүлэхэд анхаарч байгаа бөгөөд өнөөдрийн энэхүү арга хэмжээ нь удахгүй болох бүсийн тэмцээний нэг бэлтгэл үе болж байна“ гэдгийг онцлон тэмдэглэсний гадна явган аялалын нээлтийн арга хэмжээг МҮОНРТ-ийн спорт мэдээний сурвалжлах баг сурвалжилж “Цагийн хүрд“ нэвтрүүлгээр мэдээллээ.

Гүйлтийн тэмцээнд /эмэгтэй/
Дүүргийн 1-р прокурорын газар туслах ажилтан Г.Ганбагана
Дүүргийн 1-р прокурорын газар даргын туслах Б.Батцэцэг
Тээврийн прокурорын газар програмист Э.Анударь
Гүйлтийн тэмцээн /эрэгтэй/
Дүүргийн 1-р прокурорын газар Хяналтын прокурор Л.Соёмбо
Дүүргийн 1-р прокурорын газар туслах ажилтан Г.Цогтгэрэл
Нийслэлийн прокурорын газар туслах ажилтан Б.Сод-Эрдэнэ
Дартасын тэмцээн
Дүүргийн 1-р прокурорын газар Хяналтын прокурор Л.Соёмбо, Р.Батнасан
Шилдэг хамт олон
Улсын Ерөнхий Прокурорын газар

















































