
"Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр ЦЕГ-ын Дэмжлэг үзүүлэх газрын сургалт дадлагын төв, Нийслэлийн цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс хамтран нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн хэсгийн байцаагч хариуцсан ахлах байцаагч, захиргааны зөрчил хариуцсан ахлах ажилтан, эргүүл хяналт шалгалт хариуцсан ахлах байцаагч, хэрэг бүртгэгч зэрэг нийт 60 алба хаагчдад "Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийг хамгаалах, үлйчилгээ үзүүлэх чадавхийг бэхжүүлэх нь" сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.
Энэ сургалтын зорилго нь алба хаагчдад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гомдол, дуудлага мэдээлэл хүлээн аваад цагдаагийн алба хаагчдаас хэрхэн яаж ажиллах, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид яаралтай ямар үйлчилгээг үзүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гомдол мэдээллийг шалгаж шийдвэрлэх, хорооны хамтарсан байг облон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус бусад байгууллагатай хамтран ажиллах талаарх мэдлэг дадлыг эзэмшүүлэх юм.
Д.Ундрах /24tsag.mn/