Нийслэлийн Прокурорын газраас биеийн тамир, спортоор хичээллэх, эрүүл байх зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор нийт прокурор, ажилтнуудыг 5 багт хуваан сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, даам, ширээний теннис /эрэгтэй, эмэгтэй, хос/ гэсэн төрлүүдээр дотооддоо тэмцээн зохион байгуулсан байна.Тэмцээнд оролцсон 5 багаас нийлбэр дүнгээрээ 30 оноогоор С.Хишигжаргал, Д. Чулуунбат ахлагчтай баг түрүүлж шилжин явах цомын эзнээр шалгарчээ.
Энэхүү тэмцээн нь Прокурорын байгууллагын прокурор, ажилтнуудын дунд жил бүр уламжлал болон зохиогддог спортын тэмцээн уралдааны бэлтгэл болсноороо онцлогтой болсон байна.

















































