Хүүхэд багачуудыг замын хөдөлгөөнд аюулгүй оролцох, Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, дадал олгох зорилгоор 1982 оноос Ардын Боловсролын яам, НАХЯ-ны сайдын хамтарсан тушаалаар ЕБС-ийн сурагчдад замын хөдөлгөөний дүрэм зааж судлуулах, сургалтын төлөвлөгөө гарган хэрэгжүүлсний зэрэгцээ Замын цагдаагийн газар санаачлан Нийслэлийн Боловсролын газар, ХТҮГ, НХБХГ болон МУЗН хамтран жил бүрийн 5-р сард цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд "Замын хөдөлгөөний цагаан толгой" тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ тэмцээн нь хүүхдэд замын хөдөлгөөний тухай мэдлэгийг цэцэрлэгийн наснаас нь олгодог, эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчдийн, үүрэг оролцоог нэмэгдүүлдэг онцлогтой юм.
Энэ тэмцээн нь хоёр үе шаттай зохион байгуулагддаг ба эхний шалгаруулалт нь дүүргүүдийн нийт цэцэрлэгүүдийн дунд зохиогдож, шигшээ тэмцээнийг нийслэлийэ дүүрэг тус бүрээс шалгарсан цэцэрлэгийн хүүхэд багачуудын дунд зохион явууллаа. Нэгдүгээр шатны тэмцээнд Нийслэлийн 116 цэцэрлэгийн 1400 хүүхэд оролцсон юм. Жигдэрсэн хувцастай, зэрэгцсэн алхаатай өхөөрдөм хүүхдүүд тэмцээндээ амжилттай оролцож байна.

Д.Ундрах /24tsag.mn/