Хууль сахиулахын их сургуулийн захирлын урилгаар БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалахын их сургуулийн дэд ерөнхийлөгч Жан Пейвен тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 05 дугаар сарын 19-нөөс 21-ний их сургуульд айлчилж байна. Энэхүү айлчлалын хүрээнд Хууль сахиулахын их сургууль, Нийгмийг аюулаас хамгаалах их сургууль хооронд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ үеэр Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Р.Чингисээс хамтран ажиллах гэрээ байгуулсны гол ач холбогдлын талаар тодруулахад “Миний хувьд 2013 оны 05 дугаар сард БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах их сургуульд зочилж, хамтын ажиллагааны санамж бичгийн төсөлд гарын үсэг зурж баталгаажуулсан. Хамтран ажиллах гэрээг байгуулсанаар багшлах бүрэлдэхүүнийг тодорхой хугацаагаар харилцан туршлага судлуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Манай их сургуулийн оюутнууд Хятадын их сургуульд суралцах, тус их сургуулийн туршлагыг судлах, мөн адил Хятадын зүгээс их сургуулийнхаа сонсогчдыг манай сургуульд суралцуулах гэх мэтчилэн олон чиглэлээр хамтран ажиллах болно.
Түүнчлэн хоёр их сургуулийн хооронд хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх талаар БНХАУ-ын туршлагыг судлах, манай улсын хууль сахиулах салбарт хийгдэж буй шинэчлэл хэрхэн хоорондоо уялдаатай байх, хууль сахиулах салбарт хамтран ажиллахад боловсролын салбар ямар оролцоотой байх гэдэг нь хамгийн чухал юм. Мөн хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж ажилласнаар хээрийн сургууль зохион байгуулах, үндэстэн дамнасан гэмт хэрэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх гэх мэт чиглэлд нэлээд ахиц гарах болно” гэв.
Хууль Сахиулахын Их Сургууль


















































Сэтгэгдэл (1)