
2006 оны есдүгээр сарын 9-ний өдөр Төрийн соёрхолт, дуучин Д.Болд “В” продакшныг үүсгэн байгуулж, залуу дуучид болох Маралжингоо, “Шоо” хамтлаг, Эгшиглэн, Агиймаа, “DZ man”, “Гурван охин” гэх мэт хамтлаг, дуучдын цомгийн сурталчилгаа, продюсерээр ажиллаж олны танил болгож чадсан.
Энэ жил “В” продакшны уран бүтээлчдийн бүрэлдэхүүнд “Бид 4” хамтлаг, “Гурван охин” хамтлаг, ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин Б.Амархүү нар багтаж байгаа юм.
2014 оны уран бүтээлийн нээлтийг Төрийн соёрхолт дуучин Д.Болдын 11 дэх бие даасан цомог “Хувцсаа тайчаад шид”, “Бид 4” хамтлагийн анхы бие даасан цомог “Бид 4”, “Гурван охин” хамтлагийн “Хурдлах тусам” цомгуудаар эхлүүлж байна.
Энэ тухай хэвлэлийн бага хурал энэ сарын 22-нд буюу Пүрэв гаригт “Blue sky” цамхагийн “Diamond” танхимд 12:00 цагаас болно. Хэвлэлийн бага хуралд “В” продакшны захирал, төрийн соёрхолт, дуучин Д.Болд, “Бид4”, “Гурван охин” зэрэг хамтлагууд оролцож ая дуугаа өргөх юм
Дэлгэрэнгүй мэдээллийг 96696674 дугаараас лавлана уу.
Сэтгэгдэл (1)