
Өнгөрсөн жил Улаанбаатар хотод автомашиныг ачиж, журамлах үйлчилгээ нэвтэрсэн билээ. Үүнийг ихэнхидээ замын хөдөлгөөний дүрэм зөрчин нэгдүгээр эгнээнд байрлуулсан автомашинуудад хэрэгжүүлж байгаа бөгөөд ачихдаа зориулалтын чирэгч тээврийн хэрэгслүүдийг ашиглаж байгаа юм. Тэгвэл замын хөдөлгөөнийг журамлах үүрэгтэй чирэгч тээврийн хэрэгслүүд дүрэм зөрчиж буй зургууд цахим хуудаснаа нийтлэгдсээр байна. Үүнийг нь харсан жиргээчид адилхан тээврийн хэрэгсэл атал тэдэнд дүрэм зөрчих эрх дарх хэн олгосоныг гайхаж байлаа.
24tsag.mn