
Өнгөрсөн арваннэгдүгээр сард МУИС-ийг бүтцийн томоохон өөрчлөлтөнд
оруулсан билээ. Үүнийг эсэргүүцсэн хэсэг оюутан сургуулийнхаа захиргааны
шийдвэрийг хууль бус хэмээн үзэж өөрсдийнхөө эрхийг хамгаалахаар тайван
жагсаалыг өнөөдөр хийлээ. Мөн бүтцийн өөрчлөлтийн алдаанаас гадна
хөтөлбөрийн шинэчлэлээс үүдэлтэй төлбөрийн
дарамт, энэ жилийн сургалтын төлбөрийн нэмэгдэл, түүний зарцуулалт ба
ирэх жилийн сургалтын төлбөрийн өөрчлөлтийн санал, сургалтын төлбөрийн
суурь хураамж, түүний зарцуулалт, сургалтын төлбөрийн нэмэгдэлтэй
дүйцсэн сургалтын чанар, суралцах орчны өөрчлөлтийн биелэлт, түүний үр
дүн, оюутнаа сонсдог, хүндэлдэг, тэднийг дэмжиж урамшуулдаг сургуулийн
захиргааг шаардаж өргөх бичиг, мэдэгдлээ сургуулийнхаа удирдлагуудад гардуулан өгсөн байна.
Тэгвэл оюутнууд яг одоо Боловсрол шинжлэх ухааны яамны гадаа жагсаалаа үргэлжлүүлж байна. Тэд Л.Гантөмөр сайдтай уулзаж, учир байдлаа дуулгахыг хүссэн юм байна. Сайд ч тэдний хүсэлтийг биелүүлж удахгүй уулзахаар болжээ.
Т.Энхэлээ