Нийлэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан маргааш 14.00 цагаас Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар нийслэлийн иргэдийн сэтгэл ханамжийн судалгааны дүн, хөрөнгө оруулалтын журмын төсөл, Ургах наран хорооллын дэд бүтцийн тухай, Хан-Уул дүүрэгт төлөвлөгдсөн сургууль, цэцэрлэгийн байршлын талаар, найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
24tsag.mn

















































