
Уг сургалтыг ЭМЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах "Тэгш дүүрэн хөтөлбөр", Италийн АИФО байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Европын Холбооноос хамтран зохион байгуулж байгаа юм.
Сургалтаар "Тэгш дүүрэн" хөтөлбөрийн сургагч багш Б.Галя, хөдөлгөөн засалч эмч Л.Алтанцэцэг нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзлэг хийн, эцэг эхчүүдэд хүүхдээ хэрхэн асрах сувилах, дасгал хөдөлгөөн, массажийг тогтмол зөв хийснээр хүүхдийн хөдөлгөөн сайжрах талаар заавар зөвлөгөө өгч байгаа юм байна.
24tsag.mn