
ТЕГ-ын Тусгай архивт шалгагдаагүй үлдсэн хэрэг байгаа эсэхийг нягтлан шалгаж, тэдгээрийг цагаатгаж дуусах, УЕПГ-аас шалгах ажлыг нь зогсоосон 1000 гаруй хүнтэй холбоотой хэргийг дахин хянан үзэж цагаатгах эсэхийг эцэслэн шийдвэрлэх юм байна. Мөн аймгууд дахь архив, түүний дотор тэдгээрийн шүүхийн архивт шалгагдаагүй үлдсэн байж болзошгүй улс төрийн хэлмэгдүүлэлттэй холбоотой, цагаатгагдаагүй хэрэг байгаа эсэхийг салбар комиссоор шалгуулахаар болж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/