
Энэ талаар хотын дарга Э.Бат-Үүл "Өмнө нь хороо зөвхөн гүйцэтгэгч байсан. Цаашид энэ тогтолцоог өөрчилнө. Хороонд хийгдэх ажлын үнэлгээний хороонд Засаг дарга нарыг оролцуулах шаардлагатай. Хороонд хийгдэж ажлыг хэн хийж байгаа, хэзээ дуусах, чанар нь ямар байгааг хянадаг байх хэрэгтэй. Монгол хүн гадаадын иргэдээр хогоо цэвэрлүүлэхээс ичих хэрэгтэй. Хорооны Засаг дарга нарт ил задгай хог хаяж зөрчил гарсан иргэдийг торгох байцаагчийн эрх олгох талаар холбогдох газруудтай ярьж байгаа. Сайхан хот, цэвэрхэн гудамжинд амьдрах боломжийг бид үр хүүхэддээ өгөх хэрэгтэй байна. Тиймээс хогоо ил задгай хаяхгүй эх орноо гэсэн сэтгэлээр нийслэл хотдоо амьдрах хэрэгтэй байна” хэмээн хороодын Засаг дарга нарт зориулсан сургалтын үеэр ярьжээ.
24tsag.mn