
Аялал жуулчлалын идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан
нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бурхан шашинтны төв
Гандантэгчинлэн хийд хамтран Гандангийн тохижилт, үйлчилгээг сайжруулах
чиглэлээр хамтран ажиллахаар болжээ. Уг ажлын эхлэл болгон өчигдөр хийдийн дотор бүх нийтийн цэвэрлэгээ хийж, мод тарилаа. Цаашид стандартын шаардлага хангасан тохилог бие засах газар
ажиллуулах, хашаан дотор будаа зардаг, гэрэл зургийн үйлчилгээ үзүүлдэг
иргэдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, гол үзмэрүүдийг
тайлбаржуулах, халаасны хулгайгаас урьдчилан сэргийлэх ажлуудыг хийхээр
төлөвлөж байгаа аж.
Т.Хулан
Сэтгэгдэл (1)