
Тодруулбал өчигдөр хороодын засаг дарга нарт зориулсан сургалт болсон бөгөөд сургалтанд Нийслэлийн дарга Э.Бат-Үүл, Хотын ерөнхий менежер Б.Бадрал нар оролцжээ.
Энэ үеэр Хотын ерөнхий менежер Б.Бадрал “Нийслэлийн 375 жилийн ойг угтаж иргэдэд хүрэх хэрэгтэй амьдралд нь нэмэр болох олон ажил зохиохоор төлөвлөж байгаа. Хорооныхоо гудамж зам талбайн эвдэрсэн хэсгийг тэгшлэн, мод бут тарьж, гэрэлтүүлгийг орон нутгийн хөгжлийн сангаараа шийдэх саналыг дүүргийн удирдлагуудад тавиад байгаа. Мөн амьжиргааны баталгаажих доод түвшинээс доогуур орлоготой иргэдэд зориулсан хямдарсан барааны дэлгүүр нээхээр төлөвлөж байгаа. Энэ дэлгүүрээс зах зээлийн үнээс арай бага үнээр иргэд бараа бүтээгдэхүүнээ худалдан авах боломжтой болно. Та бүхэн хамтарч ажиллаарай" цаашид хийх олон ажлынхаа талаар ярьжээ.
А.Наран /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)