
Туршилтын үр дүнд гүүрийн төмөрбетон эд ангийн даацыг тодорхойлж, саармагжилтын гүнийг тогтоон, даралтын хүчийг шалгахаар төлөвлөсөн. Төмөрбетон хэмжигч радарын тусламжтайгаар гүүрийн тулгуурын арматурыг илрүүлж, 5 см диаметртэй 15 см гүн бетоны дээж авлаа. Дээжийн саармагжилтын түвшинг тогтооход харьцангуй бага хэмжээтэй гарсан нь Зайсангийн гүүрийн тулгуур бат бэх чанараа алдаагүй байна гэсэн үг юм. Харин дээжийн даралтын хүчийг лабораторийн нөхцөлд шалгана гэв. Дээж авсан хэсгийн нүхийг хөндлөн огтлол сэргээгч полимер цементээр дүүргэж бөглөснөөр энэ удаагийн үйл өндөрлөлөө. Зайсангийн энэхүү гүүрийг 1971 онд ашиглалтад хүлээлгэж өгсөн байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)