
Нийлэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 14:00 цагаас Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Нийслэлийн иргэдийн сэтгэл ханамжийн судалгааны дүн, Хөрөнгө оруулалтын журмын төсөл, “Ургах наран” хорооллын дэд бүтцийн тухай, Хан-Уул дүүрэгт төлөвлөгдсөн сургууль, цэцэрлэгийн байршлын талаар, Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.