
Италийн алдарт хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн “Эрвээхэй хатан” буюу Чио Чио Сан дуурийг энэ удаа Монгол, Солонгосын уран бүтээлчид хамтран толилуулах юм.
Хоёр бүлэг, гурван үзэгдэлт энэхүү дуурьт дорнын үзэсгэлэнт бүсгүй, түүний хасын тунгалаг царай, эрвээхэй хоёр нүдэнд сэтгэл алдан хөтлөгдсөн Америкийн тэнгисийн цэргийн флотын дэслэгч хоёрын хайр дурлалын гунигт түүхийг өгүүлдэг.
Дуурийн удирдаачаар УГЗ Н.Туулайхүү, Рю Мён Ү /БНСУ/, найруулагчаар Ардын жүжигчин, төрийн шагналт Х.Уртнасан нар ажиллаж байна. Гол дүр Чио-Чио-Сан /эрвээхэй хатагтай/ -д СТА Б.Эрдэнэтуяа, Сузуки /зарц эмэгтэй/-д СТА М.Дариймаа, Пинкертон /Америкийн цэргийн дэслэгч/-д Г.Шижирболд болон УДБЭТ-ын найрал дуучид оролцон симфони найрал хөгжим хөгжимдөх юм.
24tsag.mn