
Төв аймгийн Мөнгөн морьт сумын нутаг Сөрдөг гарам гэдэг газар ЗИЛ 131 автомашинтай 4 хүн Хэрлэн голын усанд суусан гэх дуудлагыг 18:50 цагт өгснөөр дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 10 алба хаагч Фургон автомашинтай гарч хүрэлцэн очиход Улаанбаатар хотод модны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ХХК-ийн /Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоны харъяат/ 4 ажилчин Лүдгийн ам гэдэг газар мод хийж байгаад буцах замдаа гарам андуурч голын усанд сууж, 2 иргэн голоос сэлж гарсан нойтон хувцастай бээрсэн байдалтай байсан байна.
Машиндаа байсан 2 иргэнийг завиар аварч, тус 4 иргэнийг өөрсдийнх хүсэлтээр гарамын ойролцоох таньдаг айлд нь хүргэжээ.
Д.Ундрах /24tsag.mn/