
Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Олон Улсын Эрх зүйн хөгжлийн байгууллага хамтран Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах” төслөөс нийт 200 шүүгчдэд явуулах сургалт өчигдрөөс 6 дугаар сарын 17-ны өдрүүдэд явагдаж байна. Сургалтын эхний ээлж 2014 оны 5 дугаар сарын 22-ноос 6 дугаар сарын 3, хоёр дахь ээлж 6 дугаар сарын 5-17-ны өдрүүдэд зохион байгуулагдана.