
Замын нийт уртад их хэмжээний нүх гарч, суулт өгсөн бөгөөд тээврийн хэрэгсэл осол, аюулгүй зорчих нөхцөлгүй болжээ.
Хөшигийн хөндий дэх нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалт, говийн аймгуудад үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын хүнд даацын автомашинууд энэ замаар явдаг нь ийнхүү эвдэрч сүйдэхэд нь нөлөөлсөн гэнэ.
Тиймээс замыг хаах дүгнэлтийг холбогдох албаныхан Зам, тээврийн яам, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын болон Тээвэр, авто замын газар, “Төв АЗЗА” компанид хүргүүлсэн байна. Төв аймгийн Замын цагдаагийн тасгийн гаргасан судалгаагаар Улаанбаатар-Зуунмод чиглэлийн авто замд энэ оны эхний таван сарын байдлаар 13 осол гарч гурван хүн амь насаа алдан, таван хүн бэртэж, 17 тээврийн хэрэгсэл эвдэрчээ.

24tsag.mn
Сэтгэгдэл (9)