Жил бүр авто машины үзлэг оношлогоо, татвар хураах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулдаг. Энэ жилийн тухайд үзлэг оношлогоог өнгөрсөн 1-р сараас эхэлсэн ч жолооч нар авто машинаа үзлэгт оруулах ажил удаашралтай байгаа юм байна. Авто машины оношлогоо ирэх 6 сарын 1-нийг хүртэл явагдах учир жолооч нар эртхэн авто машинаа оношлуулж ачаалал үүсгэхгүй байх шаардлагатай байна.Манай улс 1999 онд Авто тээврийн хуультай болж тээврийн хэрэгслээ жил бүр тоолж үзлэгт оруулсаар ирсэн юм. Жилээс жилд хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр автомашины тоо ихсэж өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 280 гаруй мянган тээврийн хэрэгсэл байгаагийн 170 мянга орчим нь нийслэлд байгаа юм байна. Авто тээврийн үзлэг оношлогоог өнгөрсөн 1 сараас эхэлүүлсэн бөгөөд ирэх 6 сарын нэгэнд дуусах юм. Одоо 2 сар үлдээд байгаа ч оношлогоонд ороогүй авто машин их байгаа учраас жолооч та яарах хэрэгтэйг анхаараарай. Учир нь дуусах хугацаа дөхөөд ирэхээр асар их ачаалал үүсч таныг ажил төрлөө явуулахад саад учирах магадлалтай юм. Дээрх хугацаанд оношлогоонд ороогүй тээврийн хэрэглслийг хөдөлгөөнд оролцуулахгүй гэдгийг анхаарууллаа. Зөвхөн оношлогоондоо ороод зогсохгүй авто машины татвар, агаарын бохирдлын татвараа ч дээр дурьдсан хугацаанд төлөх шаардлагатай юм. Өнөөдрийн байдлаар 16 мянган тээврийн хэрэгсэлээ татвараа төлөөд байна. Тиймээс энэ ажлыг зохион байгуулж байгаа нийслэлийн төв зөвлөлөөс дүүргүүдийн салбар зөвлөлд ажлаа шуурхайлах тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө.
Автомашины татварын тухайд өнгөрсөн жилээс эхлэн нэмэгдэж агаарын бохирдлын татварыг авдаг болсон байгаа. Агаарын бохирдлын татварыг тухайн машины үйлдвэрлэсэн он сар, насжилт зэргээс хамаарч агаар бохирдуулсан хувь хэмжээг нь тооцож авдаг болсон. Жолооч та автомашины татвараа хугацаанд нь төлсөнөөр авто замын засварын ажил эрт эхлэх юм.
Энд нэг зүйлийг тодотгоход авто машинаа үзлэгт оруулахын өмнө татвараа төлсөн байх шаардлагатай юм. Татвар хураалт болон авто машины үзлэг оношлогоог өглөөний 9 цагаас оройн 21 цаг хүртэл дүүргүүдэд явуулж байна.


















































Сэтгэгдэл (5)