
Тэгвэл Америкийн эрдэмтдийн явуулсан туршилтаар чихрийн өндөр агууламжтай хоол хүнсийг тогтмол хэрэглэвэл тухайн хүний бие махбод олон тооны өвчнүүдэд эсэргүүцэл үзүүлэх чадвараа мэдэгдэхүйц алддаг болохыг тогтоосон байна. Судалгааг 20 жил явуулсан бөгөөд чихэр ихээр хэрэглэх нь зүрх, судасны өвчинд өртөх өндөр магадлалтай болох нь тогтоогджээ. Мөн чихэрлэг зүйл ихээр хэрэглэх нь ой санамж муудахад нөлөөлдөг байна.