
Хэдхэн хормын дараа Монгол Японы төвд “Сампингийн баяр” болно. Монголын Хүүхэд Залуучуудын Соробан Сампингийн Холбооны /МХЗССХ/ урилгаар эгнээндээ 60 гаруй улс орныг гишүүнээр элсүүлээд байгаа Олон улсын Цээж Тоолол Ментал Арифметикийн Холбоо буюу UCMAS-ийн ерөнхийлөгч ноён Дино Вонг, сургагч багш хатагтай Женни Яанг нар манай оронд зочилж, тус Холбооны дэргэдэх сургалтын төвийн багш нарт сургалт явуулж “ОюуныТулга” сургуультай танилцлаа.