
Нийслэлийн хэмжээнд өнөөдөр зуслангийн бүсэд цэвэрлэгээ хийхээр болсон. Цэвэрлэгээний нээлт Сүхбаатар дүүргийн Зунжин худалдааны төвийн өмнөх талбайд хэдхэн хормын өмнө болсон ч бороо орж байгаа тул цэвэрлэгээг хойшлуулах хүсэлтийг холбогдох албаныхан тавьлаа. Тиймээс 500 оюутныг хамруулсан уг ажил маргааш болж хойшиллоо.