Маргааш 10:00-16:30 цагийн хооронд Засгийн газрын IV дүгээр байрны урд талбай буюу Чингэлтэй дүүрэг, “Цэцэг төв”-ийн хойно, хуучнаар “Ард кино театр”-ын зүүн талд байрлах Санхүүгийн зохицуулах байрны урд талбайд “Даатгалын нээлттэй өдөрлөг” болно.Өдөрлөгийг “Санхүүгийн зохицуулах хороо”, “Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр”, “Монголын даатгагчдын холбоо”-ноос зохион байгуулж байна.
Уг өдөрлөгийг зорилго нь даатгалын ач холбогдлыг иргэдэд таниулах, даатгалын талаарх иргэд, даатгуулагчдын мэдлэгийг дээшлүүлэх, даатгалын зах зээл дээр борлуулж байгаа даатгалын бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулахад оршиж байна.

















































