
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1-р багт ард иргэдэд үйлчлэх Өрхийн эмнэлэг барих гэж байгаа. Гэтэл газрын бага зэрэг маргаантай байсаар жижиг газартай болсон. Энэ жилдээ цэвэр бохир усанд холбогдож чадахгүй тул гүний худаг барихаар болсон. Гэтэл хамар хашааны айл гүний худгийн хажууд жорлонгын нүх ухаад байгаад гомдол гарган газар дээр нь Мэргэжлийн хяналтын эрүүл ахуйн байцаагч Жантөрөөг аваачиж харуулсан байна. Гэтэл газар дээр нь ирж үзээд гомдлыг барагдуулах арга хэмжээ авах байтал үг хэлээр доромжлон загналаа. Маш гомдолтой байна. Энэ асуудлыг шалгаж арга хэмжээ авна уу хэмээн МХЕГ-т санал, гомдол иржээ. Улмаар МХЕГ-аас хяналт шалгалт хийхэд гомдол гаргасан иргэн өөрөө ямарч худаг гаргах зөвшөөрөл аваагүй мөртлөө айлын жорлонг хүчээр нүүлгэх гээд хоорондоо маргалдсан нь тогтоогдсон байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)