
"БЗД, зүүн 4 зам дээр байдаг “Зүүн хүрээ шилтгээн” гэсэн газар байрны 60 хувь төлөөд захиалгаа өгсөн. Гэтэл очоод шалгаад үзтэл зүгээр нэг гипсэн хавтангаар ханаа хийж байна. Энэ ямар учиртай юм бэ. Зүгээр нэг хөөс тавиад гипсэн хана хийж байна. Ариун цэврийн өрөөг хүртэл тэгж хийж байна. Ус чийгэнд гипсэн хана ямар тэсвэртэй байх билээ. Байшингын даацанд хүндрэлтэй гэж байгаа юм. Энэ асуудлыг яаралтай шийдэж шалгаж өгнө үү. Солонгос технологитой гэх юмаа. Солонгос Монгол улс хоёр чинь өөр орон шүү дээ. Айл хоорондын ханыг хөөсөөр хийж байгаа барилга “Зүүн хүрээ шилтгээн”-ээс өөр газар байхгүй байна" гэх гомдол, санал МХЕГ-т иргэдээс иржээ. Улмаар МХЕГ-ын байцаагчид газар дээр нь очиж шалгахад тус барилга зураг төслийн хүрээнд хийгдэж байсан байна. Айл хооронд, өрөө хоорондын гипсэн хана нь Солонгос улсаас орж ирж байгаа ус, уур, дулаан тусгаарлах хавтан байсан аж.
Д.Ундрах /24tsag.mn/