
"22-ын товчооны орчимд мал худалдаалах ажил газар авч байна. Малын бөөний төв болоод байна. Энэ асуудалд арга хэмжээ авах хэрэгтэй байна" гэх гомдлыг иргэдээс өгчээ. Улмаар МХЕГ-ын холбогдох байцаагчид тус гомдлын дагуу улсын ахлах байцаагч дүүргийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн, цагдаагийн хэлтсийн ажилтнуудтай хамтарсан шалгалт хийж, мал зарж байсан иргэдийг тус бүсээс гаргасан байна. Мөн 32-р хорооны Засаг даргад байнгын хяналт тавьж ажиллах талаар албан тоотоор үүрэг өгчээ. Өдгөө албан тоотын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/