
Иргэн Н.Болдбаатар "Чингэлтэй дүүрэг 18-р хороо автобусны буудлын хажуу талд байрлах “Баянхангай” нэртэй цайны газар маш заваан стандартын шаардлага хангахгүй орчинд зөвшөөрөлгүй ажиллаж байна. Яаралтай энэ газрыг шалгаж арга хэмжээ авч өгнө үү" гэх гомдлыг МХЕГ-т тавьжээ. Улмаар гомдлын дагуу 18-р хорооны автобусны буудлын дэргэдэх цайны газрыг хүнсний чанар аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчтай хамтран шалгахад тус цайны газар нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй цэвэр бохир ус зөөврийн тул иргэн Э.Ганцэцэгийг 15.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.
Д.Ундрах /24tsag.mn/