"Буянт-Ухаа 1" хорооллын захиалагчдыг иргэдийн дунд сугалаа зохион байгуулж шалгаруулсан. Сугалаанд нийт 1545 иргэн азтан болсноос одоогоор нийт 1300 гаруй иргэн орон сууцаа сонгож, 300 гаруй нь урьдчилгаа төлбөр болох 30 хувиа төлөн байраа баталгаажуулаад байгаа аж. Урьдчилгаа төлбөрөө төлсөн иргэд өнөөдрөөс эхлэн ТОСК-той захиалгын гэрээгээ байгуулж байгаа юм.Тэгвэл нийт 1764 айлын орон сууцтай гэх “Буянт-Ухаа-1” хороололд 224 орон сууцанд азтан шалгараагүй байна. Учир нь дээрх 224 ширхэг нэг өрөө орон сууцанд захиалга ирээгүйтэй холбоотой аж. Тэрхүү орон сууцуудыг ТОСК Засгийн газраас өгөх чиглэлийн дагуу дахин хуваарилахаар болжээ. Харин хэзээ, ямар шалгуураар иргэдэд олгох вэ гэдэг нь тодорхойгүй байна.
Түүнчлэн дээрх байдлаас үүдэн өчигдөр шавыг нь тавьсан “Буянт-Ухаа-2” хорооллыг хоёроос гурван өрөөтэй байхаар зураг төслөө гаргажээ. Тус хорооллыг ирэх оны аравдугаар сард ашиглалтад оруулах төлөвлөсөн байна.
24tsag.mn

















































